АТГ энэ талаар “Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Энэ нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш бөгөөд цэвэр ажиллагааны илрүүлэлт гэсэн үг. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэсэн тайлбар хийсэн ч хэн болохыг нь яриаүй.
Гэтэл оффшор бүсэд мөнгө угаасан хүн нь Франц улсад Монголыг төлөөлж буй Элчин сайд А.Баттөр байсан гэнэ. Тэрбээр саяхан Улаанбаатарт болсон Элчин сайдуудын уулзалтад оролцсон боловч уулзалтаа дуусгаад буцах үед нь хилийн хориг тавьжээ. А.Баттөр ийнхүү хил нэвтрэх боломжгүй болж, Улаанбаатарт АТГ-т үргэлжлүүлэн шалгагдаж байгаа гэнэ.
А.Баттөр нь ардчиллын анхдагчдын нэг, паризан. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах бүрт ямар нэг албан тушаал хашиж ирсэн МоАХ угшилтай нэгэн. Тэр өмнө нь 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. Бельги улсад Элчин сайд ч байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Shine Manangiin Boliyoo hahah