Өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг хүчингүйд тооцож, хэргийг прокурорт буцаажээ. Харин таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх ажээ.

Нийслэлийн МАН-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Тэднийг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй