
Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Энэ сарын 29-нд буюу ням гаригт тохиож байна. Энэ өдөр өмнөд хилийн авто замын бүх боомт амарна. Харин хоёр улсын хооронд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц цагийн хуваарийн дагуу зорчих юм.
БНХАУ-тай хиллэдэг дараах авто замын 12 боомт ням гаригт амарна.
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Булган
- Байтаг
- Хавирга
- Бичигт
- Шивээхүрэн
- Ханги
- Бургастай
- Даян
- Баянхошуу
- Сүмбэр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй