Крымийн төмөр замын гүүрийг ашиглалтад хүлээн авчээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Крым болон Оросын Краснодарын хязгаарын бүсийг холбосон гүүрийн төмөр замын гүүрийг ашиглалтад оруулах ёслолд оролцлоо.

Путин Краснодарын хязгаарын Таманскийн хойгт болсон ёслолын үеэр “Крымийн төмөр замын гүүр ашиглалтад орсон нь чухал үйл явдал юм. ОХУ өөрийнхөө технологийн хүчээр энэ төслийг хэрэгжүүллээ. Хойшид иймэрхүү төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Тэрбээр “Дэд бүтцийн энэ том төсөл Оросын эдийн засагт идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. 2020 онд Крымийн гүүрээр зорчих хүн давхардсан тоогоор 14 сая, бараа тээврийн хэмжээ 13 сая тоннд хүрэх болно” гэжээ.

Крымийн их гүүрийг 2016 оноос байгуулж эхэлсэн. Тус гүүр 19 км урт, тэнгис дээгүүр 7.5 км тавигдсан бөгөөд авто замын гүүр нь 2018 оны 5-р сард ашиглалтад орсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ