ШУТСан 2019 оны шилдэг ажилтнаа тодрууллаа

Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж буй энэ мөчид байгууллага бүр оны аварга, шилдгүүдээ тодруулж, улирч буй оныхоо алдаа, оноо, амжилт, бүтээл, үр дүнгээ тайлагнаж, ирэх жилийнхээ төлөвлөгөөнд юу юу тусгахаа урьдчилан зурагладаг билээ.

Энэ уламжлалын дагуу ШУТСан Үр дүнгийн гэрээний төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, тайлагнаж улмаар байгууллагын шилдгээ тодруулжээ. Click To TweetБайгууллагын “2019 оны шилдэг ажилтан”-аар Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн Мэдээллийн танхимын мэргэжилтэн Жамц овогтой Эрдэнэцэцэг шалгарч, хамт олныхоо талархалыг хүлээлээ.

2019 оны хувьд “Мэдээллийн танхим”-аар 2310 гаруй эрдэмтэн, судлаач нарт үйлчлүүлж, 3316 орчим захиалгын хуудас хүлээн авч, цаг хугацаанд нь захиалгат мэдээллийн материалаар ханган ажилласан байна.

ШУТСан БСШУ-ны Сайдын 38 тоот тушаалын дагуу “Итгэмжлэн хадалагч” эрх хүлээсэн байдаг ба энэ үүднээс “Монгол эрдэмтэн мэдээллийн сан”-д 2019 оны 11 сарын байдлаар шинжлэх ухааны 5 салбараар 5654 эрдэмтэн бүртгэлтэй байгаагаас нийт эрдэм шинжилгээний ажлын 4830 төсөл, судалгаа боловсруулалтын ажил 4093, диссертаци, автореферат гэхэд 4000 гаруйг хүлээн авч, номын фондыг жил бүр цаг, минут бүр баяжуулж ирсэн бөгөөд “Мэдээллийн танхим”-ыг зорин ирсэн үйлчлүүлэгч нарт нээлттэй үйлчилж байна.

Эх сурвалж:ШУТСан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ