• Нийслэлийн  “ШИЛДЭГ ХҮҮХЭД” –үүд шалгарлаа

    2019-12-23

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд өсвөр үеийнхэн болон үе тэнгийн найз нөхдөө манлайлан өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг спорт, бүтээлч байдлаараа өндөр амжилт гарган улс орондоо хувь нэмэр оруулсан 6 хүүхдийг  “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

    Эдгээр хүүхдүүд нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байлаа.

    Шилдгээр шалгарсан хүүхдүүд:

    1. Шилдэг тамирчин хүүхэд” – Б.Энххүслэн / ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 23-р  СУРГУУЛИЙН 12 б анги/

    2019 оны 11 дүгээр сарын  байдлаар Монгол улсын усан спортын 26 дээд амжилтыг эзэмшиж байна. Мөн давхардсан тоогоор нийт 100 удаа МУ-ын рекордыг шинэчлэн тогтоож Монголын усан спортын түүхэнд анх удаа Олимпын эрх авсан

    1. “Шилдэг авьяаслаг хүүхэд” – Г.Итгэлтөгс / Монгол улсын Консерватор 9-р анги А бүлэг/

    Франц улсад зохиогдсон FLAME 2019 олон улсын хөгжимчдийн уралдаан 1-р байр. Мөн My destiny хөгжмийн уран бүтээлийн түүвэр-Ноотны эмхэтгэлийг өөрийн зохиосон хөгжмийн бүтээлээр хэвлүүлсэн ба 2019 онд холбооны Бүгд Найрамдах Герман улсын ЭСЯ-наас  зохиогдох олон улсын элчин сайдын яамны дундах уулзалтад мөн оркестр удирдан Моцартын зохиолыг дуучинтай тоглохоор бэлтгэж байна.

    1. “Шилдэг бүтээлч хүүхэд” – Э.Ангараг / БАГАНУУР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СОД СУРГУУЛИЙН 7а АНГИ/

    Инженерийн боловсролын шинэ үе шат болох STEM хөтөлбөр хэрэгжүүлэгч BRICKS 4 KIDZ компанийн нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Би бол инженер ” лего бүтээлийн тэмцээнд “DINOSAUR” бүтээлээрээ 3 дугаар байр, ХҮРЭЛ МЕДАЛЬ, . “Гэгээн морьд ”, “Өвлийн тэнгис ” уран зургууд нь алс холын Швейцар  улсад танилцуулагдаж, Итали технологиор дээд зэргийн чанартай бүтээгддэг SODGEREL CASHMERE ороолтын шинэ загварууд дээр хэвлэгдсэн Швейцарын эрхмүүдийн гоёл болж чадсан. Англи хэлний мэдлэг чадварыг олон улсын түвшинд үнэлдэг TOEFL Primary шалгалтад 115 оноо авахаас 113 оноо авч 98,3 хувийн амжилт үзүүлсэн.

    1. “Шилдэг оюунлаг хүүхэд” – Т.Сүндэр / МОНГОЛ ОРОСЫН ХАМТАРСАН III-р сургууль 11а анги/

    2009 онд Монгол Оросын хамтарсан III сургуулийн 1-дүгээр  ангид элссэн цагаас хойш ерөнхий эрдмийн болон судлагдахуун хичээл бүрээр амжилттай суралцан 11 жил дараалан “А” үнэлгээтэй суралцаж байгаа сурагч юм. Амжилттай суралцахын зэрэгцээ байгалийн ухааны хичээл бүрээр Улсын болон олон улсын  олимпиадад жил бүр амжилт үзүүлэн суралцаж, 2015-2017 оны дүүрэг, нийслэл, улс, олон улс, дэлхийн түвшний олимпиадуудад байгалийн ухааны хичээл тус бүрээр эхний 3 байруудад шалгарсан. Мөн АНУ-ы ахлах сургуулийн төгсөгчдийн SAT математикийн уралдаант шалгалт-750 оноо авч АНУ-ын 5 их дээд сургуулиас суралцах урилга хүлээн авсан.

    1. “Шилдэг оюунлаг хүүхэд” – Г.Мянганбаяр /БЗД-ийн Нийслэлийн тэргүүний 21-р сургууль, 12в анги/

    Ой тогтоолтын WINTER  улирлын аварга тэмцээн- өсвөрийн асны ангилалд 1-р байр, AUTUM 2019 улирлын аварга тэмцээн- тооны марафон 1-р байр, Ой тогтоолтын Улсын аварга 2019- “Алтан медаль” дэлхийн рекорд, Азийн ой тогтоолтын “Азийн их мастер” –ын болзлыг хангасан.

    1. “Шилдэг манлайлагч хүүхэд” – Г.Цэнд-Аюуш / ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 11б АНГИ/

    Манлайлагч сурагч, 34 улирал дараалан “А” үнэлгээтэй суралцаж байгаа оюунлаг сурагч юм. 11 жилдээ ангийн даргын үүрэгт ажлыг хийж байгаа.Жил бүр зохиогддог Эгшиглэн урлагийн наадамд гоцлол дуу, хамтлаг дууны төрөлд тэргүүн дэд гутгаар байр эзэлж байсан СБД-ийн 2019 он ШИЛДЭГ ХҮҮХЭД, СБД –ийн ХҮСЛЭН 2019 Хувцас загварын тэмцээн “Гоёл”-ийн хувцасны төрөлд Тусгай байр, 100 буудалт даам СБД-ийн аварга шалгаруулах тэмцээн Тусгай байр, II-р байр  гэсэн номинациудаар тус тус шалгарч 2019 оны Нийслэлийн шилдэг хүүхдүүдийн эзэн боллоо хэмээн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраа мэдээллээ.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ