
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш сар бүр 6,220 еврогийн тэтгэвэр авахаас татгалзав. Энэ тухай Le Parisien удирдагчийн зөвлөхийн үгээс и ш татан мэдээлэв.
“Сонгогдсон албан тушаалтнууд өөрсдийн зан авираар үлгэр жишээ үзүүлэх ёстой цаг үед бид амьдарч байна” гэж тэр тайлбарлажээ.
Тус зөвлөхийн хэлснээр Макрон сар бүр 13,500 евро төлдөг Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүний албан тушаалаас татгалзаж байгаа ажээ.
Сануулахад хэдхэн долоо хоногийн өмнө Францад тэтгэврийн насыг 62-аас 67 хүртэл нэмсэнтэй холбогдуулан эсэргүүцлийн давалгаа үүсээд буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй