АНУ Трампын хүүгийн хууль бусаар аргаль агнасан хэргийг цаашид шалгахгүй гэв

2019-12-23

Наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү Трамп Жр. манай орноор хувийн аялал хийхдээ нэн ховордсон аргаль хонийг  тусгай зөвшөөрөл авалгүй агнаж, сүүлд нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж тусгай зөвшөөрлөө нөхөн гаргуулсан гэж ProPublica сайт хоёр долоо хоногийн мэдээлж байв. Улмаар АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын “Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага”-д хандан Трамд Жр.-ийн Монголд хууль бусаар ан хйисэн, АНУ эсвэл Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн талаар  нарийвчлан шалгаж өгөхийг хүссэн захидал илгээж, хариуцлага нэхэхийг шаардсан.

Тэгвэл АНУ-ын “Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага”-аас гарсан эцсийн шийдвэрээр Трамп Жр.-ыг хууль бусаар нэн ховордсон аргаль агнасан талаар цаашид шалгалт хийх ямар нэгэн үндэслэл алга гэжээ. Click To Tweet

“Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас мөн Трамп агнасан аргалиа  АНУ-руу хилээр гаргах ямар нэгэн тусгай зөвшөөрөл хүссэн эсэх талаар тодруулахыг шаарджээ. Учир нь агнагдсан аргалийн сэг зэмийг яасан нь тодорхойгүй байгаа юм. ProPublica сайтын мэдээлснээр, Монгол улсын Засгийн газар Трампыг ангаа хийснийх нь дараа тусгай зөвшөөрөл олгосон нь “хэвийн бус” явдал гэсэн юм. Мөн Вашингтон дахь Иргэдийн хариуцлага, ёс зүйн асуудал эрхэлсэн байгууллагаас Доналд Жр.-д аргаль хонийг импортлох зөвшөөрөл олгогдсон эсэх талаар лавлагаа гаргаж өгөхийг Дотоод хэргийн яамнаас хүсээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ