
–Өсвөр насны хүүхэд тогонд цохиулжээ-
Өчигдөр Владивостокт Алс Дорнодын төмөр замд цахилгаан цочрол гарч, 13 настай өсвөр насны хүүхэд амиа алдсан гэж Оросын төмөр замуудын хэвлэлийн албанаас мэдэгджээ.
“Хохирогч “Анхааруулга, цахилгаан хүчдэл!” гэсэн тэмдгийг үл тоомсорлож селфидэхээр вагон руу авирчээ. 27.5 кВ хүчдэл бүхий сүлжээнд хүрснээс тэрээр цахилгаан цочролд өртөж үхсэн” гэж төмөр замын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Энэ нь 2019 онд Алс Дорнодын төмөр замын цэг дээр 18 нас хүрээгүй өсвөр насныхан осолд өртсөн гурав дахь тохиолдол юм. 2018 онд ийм 6 тохиолдол гарсан байна.
Алс Дорнодын төмөр замын удирдлага төмөр замын дэд бүтцийн байгууламжуудад аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахихыг уриалж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Цахилгаан цочрол гэж юугаа хэлээд байнаа??? Мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс нь асууж баймаар юм.