
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Иран, БНАСАУ-ын эргэн тойрон дахь нөхцөл байдлыг хэлэлцэв гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жадд Дир хэллээ.
Тэд Хойд Солонгосын “заналхийлсэн мэдэгдэл”-ийн дагуу нягт харилцаа, зохицуулалтыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
“Талууд хоёр талт хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Удирдагчид Иран, БНАСАУ-ын эргэн тойрон дахь сүүлийн үеийн үйл явдлын талаар ярилцав” гэж төлөөлөгч тэмдэглэлээ.
Өмнө нь Пентагон БНАСАУ-д пуужингийн туршилтыг үргэлжлүүлж байгаад санаа зовж, Хойд Солонгосоос болж байлдааны бэлэн байдал өндөр байгаа гэж мэдэгдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй