• Улс даяар амардаг өдөр нэгээр нэмэгдэж, Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгов

    2019-12-23

    Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болголоо. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж,  гишүүдийн 61.4 нь дэмжсэн.

    Аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барьсан.

    Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “Зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг 4.1.10-т оруулахаар болж байгаа юм. Энэ нь нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу улс орны хэмжээнд амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр билээ.

    Ингэснээр улс даяар амардаг өдөр нэгээр нэмэгдэж байна.

    4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр

    • 4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
    • 4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
    • /Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    • 4.1.2./Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    • 4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
    • /Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    • 4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
    • 4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
    • 4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
    •  4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
    • /Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
    • 4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
    • /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
    • 4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ