Макрон колоничлолын бодлогыг Францын том алдаа байсан гэж үздэг

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон колоничлолын бодлогыг өөрийн орны хувьд том алдаа байсан гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай Кот-д’Ивуарын удирдагч Алассан Уаттаратай хийсэн уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

“Өнөө үед ч Франц улс дэлхийн улс орныг дарангуйлах талаар тусгасан байдаг бөгөөд колоничлолын сурталчилгаа ч тууштай байсаар ирсэн. Энэ нь бүгд найрамдах улсын алдаа байсан” гэж тэр хэлээд олон улсын түүхэнд “шинэ хуудас” нээхийг уриаллаа.

Макрон 12-р сарын 20-ны баасан гаригт Кот-д’Ивуар-т Францын Зэвсэгт хүчний сайд Флоранс Парли, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Франсуа Лекуантрийг дагуулан очжээ.

Францын ерөнхийлөгч мөн Нигери улсад айлчилж, удирдагч Махамаду Иссуфутай уулзахаар төлөвлөжжээ.

Макрон Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх үеэр Москвад очно гэж өмнө нь мэдэгдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ