• М.Анхцэцэг дэлхийн цомоос гурван хүрэл медаль хүртлээ

    “Токио-2020” Олимпийн наадмын хүндийг өргөлтийн оноо олгох “Алтан” ангиллын тэмцээний нэг болох “Катарын цом” Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 19-24 -нд Катарын Доха хотноо болж буй бөгөөд манай шигшээ багийн тамирчид оролцож буй билээ.

    Өчигдөр өндөрлөсөн эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, залуучуудын Ази тивийн болон дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга , Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 102 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж хүрэл,нийлбэр дүнгээр 226 кг-ийн амжилтаар мөн хүрэл медаль хүртлээ.

    Ц.Энхтүвшин “ Таван цагариг”

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ