• “Бонд”-ын, Дубайн, Хөгжлийн банкны, дахин төлөвлөлтийн хэрэгтнүүд дахин нэр дэвших эрхтэй юу

    Ирэх онд болох сонгуулийн хууль батлагдлаа. Харин хэн нэр дэвших вэ гэдэг сонирхол татах асуудал болоод байна. Авлигын хэргээр шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтаар МАХН-ын дарга Н.Энхбаяр лав нэр дэвшихгүй нь.

    Тэгвэл Монгол улсыг 2012-2016 онд засаглаж энэ хугацаандаа 17 хувийн өсөлттэй эдийн засгийг өсөот битгий хэл хасах руу оруулж, гоё нэртэй баахан бонд авч, Хөгжлийн банкаар дамжуулан угаасан этгээдүүд ирэх сонгуульд дахин нэр дэвших гэж байгаа нь шударга явдал уу.

    Дубайд “төлөвлөгөө” хэмээгч гэрээ байгуулж, Оюутолгойг улам алсарч одоход хүргэсэн Ч.Сайханбилэг, Түүний Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг АН арай нэр дэвшүүлэхгүй байх гэлцэж буй. Гэвч Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар ХХБ-д авч өгөлцсөн Ч.Сайханбилэг сонгуульд нэр дэвших тухай яригдаж байгаа аж. Ингэвэл ч АН ямар юмных нь шинэчлэгдсэн байх вэ гэгч л болно.

    Мөн Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкийг хувийнх юм шигээ тарааж, дургүй нь хүрвэл өгөхгүй гэдэг байсан олноо “Фортуна” гэгддэг Н.Батбаяр, түүний фракцийн зам тавих нэрээр бужигнуулсан Н.Гарамгайбаатар нар хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хэрэгсэхгүй болгуулчихаад нэр дэвших үү.

    Ц.Элбэгдорж, АН хоёр эрх мэдэлд хүрмэгц заавал томоохон албан тушаалд очиж ирсэн Д.Дорлигжавыг бас дэвшүүлэх үү. Түүний “Алтан Дорнод Монгол”-ын Ганболдоос авсан 4 сая ам.долларын хэрэг хаачив. Бас л хөөн хэлэлцэх хугацаагаар цаашлав уу.

    Н.Алтанхуягийгаа намаасаа хөөсөн С.Эрдэнэ өөрөө дахин нэр дэвших эрхтэй юу. Нийгмийн даатгалын сан болоод уг салдбарт бугшсан бүхэнтэй нэр холбогддог С.Эрдэнэ түүний цэргүүд ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх, тэр бүү хэр Засаг барих ухааны юм бодож яваагаа өдөр ирэх бүр харуулсаар л байна.

    Гэр хорооллыг хаусжуулья хэмээн нэг удаа олныг молигодсон Э.Бат-Үүл тэргүүтэн эдүгээ дахин нэг удаа хулхидахаар наашилж явна. Гэвч тэр хүүтэйгээ хамт дахин төлөвлөлт нэрээр улсын хөрөнгө мөнгө идэж уусан нь нэгэнт тогтоогдоод байгаа.

    Энэ нөхдүүдийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас ийн явдаг бололтой. Гэхдээ УИХ-ын гишүүд уг асуудалтай холбоотой хууль санаачлан батлуулж авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг байх ёстой байранд нь тавихаар санаачилга гаргаад явж байгааг бас дуулгая.

    Монголын улстөр цаашлаад том зургаараа нийгмийг хоёр хуваан хагаралдуулж ирсэн АН болоод түүний лидер хэмээгчдийн бензин нэгэнт дуусчээ. Тэдний 30 жил идэж уусандаа пологтож тосоор гоожиж явах зуур ард түмэн гэдсээ татсаар туйлдаа хүрч явна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ