НҮБ-аас ТХЗ-ыг дэмжсэн талархлын өргөмжлөлийг дуучин Укад гардуулав

Өнөөдөр Монгол дахь Нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын төлөөх гурван сарын аянд ямар чүнэ хөлсгүйгээр дэмжин оролцож, үүнд  бусдыг уриалж, дуу хоолойгоо хүргэсэн нийгмийн идэвхитэн, судлаач, багш, уран бүтээлчдэд НҮБ-ын зүгээс талархал илэрхийлж, өргөмжлөлийг гардуулан өглөө.

Тогтвортой хөгжилд хүн бүрийн хувь нэмэр хэрэгтэй. Хамгийн сүүлийн жишээг авбал, аравдугаар сарын 19-ний өдөр болсон UNOpen Day нээлттэй өдөрлөгт 20 гаруй ах, эгч нар нь ирж ирээдүй болсон хүүхдүүд байтугай тэдний эцэг, эхчүүдэд дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж, илтгэх нь илтгэж, юу чаддаг түүгээрээ бэлэг барьсан. Тэнд очсон хүүхдүүд тэндээс юутай гарав?  Тогтвортой хөгжлийн төлөө хариуцлагатай иргэн байх урам зориг.

Өргөмжлөлийг хүүхдийн эрхийг хамгаалагч, гэр бүлийн хүчирхийлэл, жэндерт суурилсан хүчирхийллийн эсрэг томоохон хөдөлгөөн үүсгэн Ид шидийн орон төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ч.Ганжавхлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүнийн эрх  хамгаалагч, Б.Болороо, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал, багш, Э.Шинэцэцэг, зөв бодол, ухамсарт оршихуйг төлөвшүүлэхийг эрхэмлэдэг жүжигчин Б.Амарсайхан, олон, олон залуучуудад үлгэр дууриал болсон дуучин Ука, хийлч Дэги, байгальд ээлтэй бизнес эхрлэгч, амжилттай start up компани байгуулсан Д. Хулан, залуу төгөлдөр хуурч Ч.Есөнхөнд, Б. Төрмөнх, хийлч Э.Эмүүүжин, зураач Б.Энхтуяа, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн, ҮХГ мэргэжилтэн С.Сюзанна, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн асудлаарх “Ирээдүйн төлөөх Баасан гараг” Монголын хөдөлгөөний идэвхитэн, сурагч У.Номундарь, РекОн хамтлаг, Орхон Хасу сургуулийн багш, сурагчид хэнийг ч орхилгүй, хүн болгоныг хөгжилд хамруулсан нийгмийн төлөө бүтээлээ туурвидаг бүжиг дэглээч Ж.Номгонмаа ба M’Arts хамтлаг, нийгэмд тулгамдсан асуудал, агаарын бохирдлын сэдвийн хөндөж бүтээл туурвидаг Оргилтуяа захиралтай Монголын Балетын Хөтөлбөрийнхөнд гардууллаа.

Өнөөдөр хүрэлцэн ирсэн урлаг, ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлгийг өрнүүлэв.  Хэлэлцүүлгийн хэсгээс:

Дуучин Ука:Жендерийн тэгш байдал, тэр дундаа хүчирхийллийн асуудлаар өөрийн бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг

Би хүмүүст өөрийн дуу хоолойгоо хүргэхийн тулд эхлээд өөрөө хүчтэй байх ёстой гэж боддог. 40 нас хүрэх үедээ жендерийн тэгш байдал, тэр дундаа хүчирхийллийн асуудлаар өөрийн бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй нийгэмд л хүн болгон өөрийн амьдралын зорилгоор, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, амьдарч чадна.

Тэргэнцэртэй анхны мисс Д.Цолмон: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээрээ гар урлал зэрэг цөөн тооны зүйлийг хийж амьдрах ёстой гэдэг

 Би багаасаа урлагт дуртай байсан. Морин хуураар СУИС-т шалгуулах гээд очтол “Тэнгэнцэртэй хүн тайзан дээр зохихгүй ээ” гэж захирал нь хэлж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээрээ гар урлал зэрэг цөөн тооны зүйлийг хийж амьдрах ёстой гэдэг. Миний хувьд бусадтай адил хөдөлмөрлөж, мөрөөдлийнхөө ажлыг хийж болно гэж боддог. Тайзан дээрх анхны бүжгийн гараагаа M Art Mongolia-тай хамтарч амжилттай ард нь гарсан. Одоо дэлхийд гарахыг хүсч байна.

НҮБ-ын Монгол дахь суурийн зохицуулагчийн газрын Тогтвортой хөгжлийн зорилтуудын мэргэжилтэн Ц.Должинсүрэнгийн илтгэлдээ дурьдсанаар ирээдүйд урлагийнхан, хэвлэлийнхэн, ТББ-ынхан гээд бүгд “Хамтын ажиллагаа буюу cooperation”-тай байж энэ зорилтыг… Click To Tweet

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра арга хэмжээний төгсгөлд “Өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн санал бодлыг нэгтгэн багцалж, нэн тэргүүнд аль чиглэлд нэмэлт тусламж хэрэгтэй байгаа талаар 2020 оны есдүгээр сард болох НҮБ-ын 75 жилийн ойн хурлаар танилцуулах болно” хэмээн онцоллоо.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ