Хатан хаан II Элизабетта:Европын холбооноос гарахыг тэргүүлэх чиглэл болгоно

Английн цог жавхлант хатан хаан II Элизабетта Английн шинэ засгийн газар ирэх жилийн 1-р сарын 31-нд Европын холбооноос гарахыг тэргүүлэх чиглэл болгоно гэж мэдэгдлээ.

II Элизабетта Парламентын дээд танхимд болсон шинэ парламентын нээлтийн ёслолд оролцож, засгийн газраас боловсруулж тогтоосон ирээдүйн мөрийн хөтөлбөр болон хууль тогтоох төлөвлөгөөг тунхаглан уншлаа.

II Элизабетта “Засгийн газар хууль тогтоох аргаар Европын холбооноос гарах боломжийг алдалгүй ашиглана. Англи Европын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллах бөгөөд үүнийг Англи, Европын холбооны харилцааны үндэс суурь болгоно. Англи бас дэлхийн бусад эдийн засгийн цогцтой худалдааны хэлэлцээ хийх болно” гэж мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ