Хуралдаанаар эвсэлд нэгдсэн намуудын олонхи нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсан тооцох саналыг дэмжлээ. Мөн сонгуульд нэр дэвшигч ял шийтгэл хүлээж байгаагүй талаар ЦЕГ-ын тодорхойлт авах саналыг дэмжлээ.
Дараа нь дагалдах хуулиудыг хэлэлцэв. Тухайлбал Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж сонгуульд оролцохоор бүртгэгдсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг тараасан бол торгох саналыг гишүүд дэмжсэн юм.
Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор буюу мажоритар тогтолцоогоор явуулахаар болов. СЕХ УИХ-ын сонгуулийн тойрогт мандат хуваарилах, явуулах цаг хугацааны хуваарийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй