Ирэх 2020 онд давхар автобус болон 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ

Ирэх 2020 онд нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулж, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн мэдээлснээр, зөвшилцөл амжилттай болвол ирэх хавраас “Cable car” болон соронзон галт тэрэг төслүүдийг эхлүүлэх гэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байгаа аж. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй компаниуд бүгд үнэлгээгээ хийлгэсэн бөгөөд компаниуд 11 дүгээр сарын байдлаар 90 хувиас дээш үнэлгээтэй гарчээ.

Гэрээ сунгах асуудал нь хуулийн хүрээнд явагдаж байна. Нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа ажээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний газруудаас он дууссан 80 автобусыг шинэчлэх, үйлдвэрлэгдсэн он засагдсан автобусыг үйлчилгээнээс гаргах, автобуснаас гарч буй утааг багасгах, шинээр автобус оруулж ирэх зэрэг 18 санал ирүүлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ