Авлига,албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалтыг хаслаа

2019-12-19

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цагт эхлэх товтой байсан ч  14 цагт эхэлсэн. Хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Өчигдөр уг төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар зарим заалтуудыг эргэж харах чиглэл өгсөн юм. Үүний дагуу ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 11 саналыг байнгын хороонд оруулж,  санал хураалт явууллаа.

Тухайн саналуудаас хамгийн их анхаарал татсан нь  Т.Аюурсайхан гишүүний гаргасан 30.8 гэсэн заалтыг нэмэх буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт юм. Уг саналыг өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, гараагүй гэсэн маргаан байгаа учраас эцсийн хэлэлцүүлэгт оруулахаасаа өмнө нягталж үзэхийг анхааруулсан.

Тиймээс  ажлын хэсэг нягталж үзээд дээрх заалтыг  хасах саналыг оруулж иржээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний долоо нь уг заалтыг хасахыг дэмжив. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг заалтыг   хуулийн төслөөс бүр мөсөн хасах эсэхийг шийдвэрлэнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ