• Өвлийн морин уралдааныг сэргээх хуулийн төслийг Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар нарын гишүүд өргөн барьжээ

    2019-12-19

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өнгөрсөн хавар өргөн барьсан. УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж,  дэмжигдсэн нь хуулийн төсөл эцэслэн батлагдах нь цаг хугацааны асуудал болоод  байна.

    Өргөн  барьсан   хуулийн төслийн 8.12-т Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” нэртэй уралдаан зохион байгуулахыг хуульчилсан байна. Энэ нь сар шинэ болох үе гэсэн үг. Тодруулбал,  Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана” гэсэн заалт оруулсан.

    Уг нь өвлийн морин уралдаанаар хүүхдүүд  эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирч, хөл гараа хөлдөөж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амь насаа алдах харамсалтай үйл явдал гарч байсан учраас   хориглосон байдаг.  Түүнчлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон.

    Гэвч унаач хүүхдийн насыг 14 ба түүнээс дээш болгож, сар шинээр хурдан морины уралдаан зохион байгуулахаар хуульд өөрчлөлт оруулсан байна. Click To Tweet

    1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна.

    • 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199,
    • 2017 онд 2223 бүртгэгджээ.  Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.

    Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “өвлийн улиралд морин уралдаан зохион байгуулахыг би дэмжихгүй. Хуулийн төсөл дээр би гарын үсэг зураагүй” хэмээн байр сууриа илэрхийллээ. Click To TweetТэрээр,  хурдан морины өндрийг сэрвээнийх нь өндрөөр хэмждэг больё гэсэн асуудлыг би тавьж байгаа. Орон нутагт битгий хэл улсынхаа баяр наадмаар бид наадаж чадахгүй болчихсон. Хэний адуу  байх нь хамаагүй надад таалагдахгүй л бол  цаашаа бай гэдэг. Тиймээс миний хувьд  том, жижиг гэлтгүй сэрвээнийх нь өндрөөр хэмждэг байя гэсэн асуудлыг л тавьж байгаа. Өвлийн хүйтэн хахир цагт хурдан морины уралдааныг зохион байгуулахын эсрэг байр суурьтай байгаа” гэв.

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслөөс нэрээ татсан гэх мэдээлэл байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ