“Барселона” “Реал” багууд хуурай тэнцлээ

Испанийн аварга шалгаруулах тэмцээний 10-р тойргийн хойшлуулсан тоглолт “Барселона” болон “Реал Мадрид”-ын хооронд боллоо. Тоглолт  0: 0 тэнцээгээр өнгөрөв.

2011 оны 4-р сард тоглолт 0-0-оор өндөрлөж байлаа. Дараа нь “Реал” нэмэлт цагт ялж Испанийн цомыг хүртэж байжээ. Камп Ноу цэнгэлдэхэд гоолгүй тоглолтыг хамгийн сүүлд 17 жилийн өмнө буюу 2002 онд болсон гэж тэмдэглэжээ.

Өчигдрийн тоглолтын дараа багууд 36 оноотой болсон бол хамгийн ойрын хөөгч болох “Севилья” 31 оноотой болжээ. Гэсэн хэдий ч “Барселона” лидер хэвээр байна – Каталончууд илүү олон гоол оруулаад буй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ