“ХҮННҮ ЭЙР” компани дээр гарсан ажлын  байрны осолд Тээврийн прокурорын газраас хэрэг нээхээс татгалзжээ

2019-12-19

Өнгөрсөн аравдугаа сард “ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн газрын техникийн үйлчилгээний ажилтан М  онгоц хучиж байхдаа өндрөөс унаж хүнд гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөг хүртэл  хоёр сарын хугацаанд хохирогч ухаан ороогүй байна. Өмнөх мэдээллүүдээрээ бид ослын шалтгаан нөхцөл, хэн хаана ямар хариуцлага алдсан талаар хүргэсэн. ЭНД

Өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд хянналт шалгалт хийж “ ХҮННҮ ЭЙР” компанийг хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүйн улмаас осол гарсан гэх дүгнэлт гарсан. Харин Тээврийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг ар гэрийнхэнд нь ирүүлжээ. Тээврийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг  хавсаргав.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ