Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр өөрсдийгөө бүрэн хангаж улмаар экспортлох, дэд бүтэц, гадаад харилцаа, мэдээлэл, технологийн салбараа хөгжүүлэх бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байгааг хэлэв. Түүнчлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна гэв. Энэ бүхэнд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын санаачилга, идэвх зүтгэл, оролцоо чухал болохыг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Элчин сайд нар улсдаа хөрөнгө оруулалт татах, эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг тухайн орныхоо зах зээлд нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв.
Алдагдалтай ажиллаж байгаа улсын үйлдвэрийн газрын менежментийг сайжруулах, ашигт малтмалын бүтээгдэхүүн нийлүүлэх, эрчим хүчний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө босгох, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар суугаа орныхоо холбогдох байгууллага, албан тушаалтантай тохиролцсон гэдгийг нэр бүхий Элчин сайд нар хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй