Допингийн шинжилгээнд бүдэрсэн Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан нарын барилдах эрхийг ирэх долоо хоногт сэргээх нь

Допинг хэрэглэсэн нь тогтоогдож барилдах эрхээ хасуулсан улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүдийн барилдах эрх удахгүй сэргэх бололтой.

Эдгээр бөхчүүд 2017 оны арван хоёрдугаар сард БСШУЯ болон Монголын үндэсний бөхийн холбооноос явуулсан баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрсэн юм.

Өнгөрсөн зун барилдах гэхэд нь улсын аварга Д.Санжаадамба нарын бөхчүүд эсэргүүцээд шийтгэлийг хугацаа нь үргэлжилсэн билээ.

Тэгвэл ирэх долоо хоногт Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, тус хуралдаанаас дээрх бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн тухай зарлах бололтой.

Удахгүй 12 дугаар сарын 29-нд болох Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд  улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын бөхчүүд барилдах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ