
Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод болсон үймээний үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг 60 орчим хүн шархаджээ. Энэ тухай Хиндустан Таймс мэдээлэв.
Уг хэвлэлд дурдсанаар тус хотод болсон үймээн самууны төв нь гол төлөв лалын шашинт оюутнуудын суралцдаг Жамия Миллиа Исламиа их сургууль байжээ. Гурван өдөр тайван жагсаал хийгээд, улмаар цагдаа нартай мөргөлдөөн болж хувирчээ.
Энэхүү мөргөлдөөний үеэр жагсагчид дөрвөн автобус, цагдаагийн хоёр машиныг шатаасныг тодруулжээ. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хувьд саваа, нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Сонинд бичсэнээр үймээн самууны шалтгаан өмнө нь өмнөд Азийн хөрш орнууд болох Афганистан, Пакистан, Бангладеш улсаас ирсэн мусульман бус шашинтнууд Энэтхэгийн иргэдийг эх оронд нь дарамталсан тохиолдолд хялбаршуулсан байдлаар арга хэмжээ авах боломжийг хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсантай холбоотой байв. Энэтхэгийн мусульманчууд эдгээр нэмэлт өөрчлөлтийг шашны үүднээс ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
ажилтнууд зэрэг 60 орчим хүн шархаджээ ????