Киргизстан улс улаанбурхан өвчний 100 мянган тун вакциныг Оросоос авна

Роспотребнадзорын тэргүүн Анна Попова “Орос улаанбурхан өвчний вакцины 100 мянга орчим тунг Киргизстанд үнэ төлбөргүй явуулна” гэж мэдэгдлээ.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Хүний нийгмийн хамгааллын хяналтын албаны “Вектор” улсын судалгааны төвөөс 100 мянган тун улаанбурхан өвчний эсрэг вакциныг Оросын засгийн газрын дэмжлэгээр ойрын хугацаанд Киргизстанд үнэ төлбөргүй өгөх болно. 2019 оны эхээр Беларусь улсад ийм туслалцаа үзүүлсэн” гэж РИА Новостид мэдэгдсэн байна.

Тэдний хэлснээр Орос улсад улаанбурхан өвчний тохиолдол хяналтанд байна. 2019 оны 9 сарын байдлаар өвчлөл сая хүнд 27.5 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс өмнө Казахстан улсын ариун цэврийн эмч Жанбарбек Бекшин 2018 оны 11-р сараас 2019 оны 9-р саруудад тус улсад 19 хүн улаанбурхан өвчнөөр нас барсан гэж мэдэгджээ.

8-р сард Польшийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс улаанбурхан өвчний тохиолдол нэлээд өссөн гэж мэдэгдээд буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ