
Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг цагаатгасан тогтоол Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс энэ сарын 13-ны өдөр гарчээ.
Д.Пагмадулам бол Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллага болох “Бүсгүйчүүдийн тасаг”-ийн анхны даргаар сонгогдон ажиллаж байсан. Анхны Үндсэн хууль батлалцсан эмэгтэй юм.
Түүнийг улс төрийн хэрэгт хэлмэгдүүлсэн тухай мэдээлэл байдаг ч чухам яг ямар асуудал вэ гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй. Д.Пагамдуламыг ноёны хүүд богтлон өгч байсан. Дараа нь Д.Нацагдоржтой нийлсэн. Эцэг нь бэйс гаралтай, ер нь язгууртан удамтай, тайж нартай амьдарч байсан хэмээн буруутгасан бололтой байдаг.
Үүн дээр Герман улсад явж суралцсан нь ч нэрмээс болсон. Их л удаж байж цагаатгах шийдвэр гарч байгаа нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй