Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын гаргасан санал Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байх санал уу

Өчигдөр УИХ-ын ТББХ-оор сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр дэмжигдэж УИХ-д орж байгаа зарим санал шууиан тариад байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь заалтыг төсөлд нэмэх санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийм агуулга бүхий санал гаргасан бөгөөд нэгэнт Т.Аюурсайхан гишүүний санал дэмжигдсэн тул өөрийн саналыг татан авч буйгаа мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын гаргасан Сонгуулийн тухай хуулийн төслийн 30 дугаар зүйлд оруулах “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжвэл улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж МАХН-ынхнаас эхлээд гудамжны тэмцэл эхлүүлэхээ зарлаад байна.
МАХН-ын хувьд энэ заалтыг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болгох гэж байна хэмээн харж байгаа юм.
Эсрэгээрээ Н.Энхбаяраас өөр нэр дэвших хүсэлтэй авлигач байхгүй юмуу гэсэн асуулт ч гарч байна. Энэ нь тэгэхээр заавал Н.Энхбаярт үйлчлэх заалт биш харин шүүхээр тогтоогдсон авлигачдад холбоотой заалт гэдэг нь тодорхой юм.
Ийнхүү МАХН болон О.Баасанхүүгийн хоорондын тэмцэл дахин шинэ шатанд гарч ирэхээр болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ