Киргиз улс уран олборлохыг хориглох хуулийн төсөл баталлаа

Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд, Киргизийн Ерөнхийлөгч Генбеков уран олборлохыг хориглох тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн газрын мэдээлснээр, Ерөнхийлөгч Генбеков парламентын баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурж, Киргизийн дотоодод уран, торийн хайгуул, олборлолт хийхийг хориглосон байна. Ингэснээр, энэхүү хуулийн төсөл хууль тогтоох үйл явцаа дуусгаснаар албан ёсны хууль болох юм.

Уг хуулийн дагуу, хүний эрүүл мэнд, газар нутаг, гол мөрөн, амьтан, ургамлын аюулгүй байдлыг хамгаалах, Киргизийн цацрагийн орчны аюулгүй байдлыг хангахын тулд Киргизийн нутагт уран, торий олборлох боломжгүй болгох юм.

Энэхүү“Уран олборлохыг хориглох тухай хууль” -ийн хэлэлцүүлэг энэ оны эхээр эхэлсэн. Киргизийн үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, оны эхээр Киргизийн Иссык мужийн Кызыл-Омбо бүсэд уран олборлох тухай мэдээлэл цацагдсаны дараа, Киргизийн дотоодод эсэргүүцэл дэгдээж, уран олборлохыг эсэргүүцжээ. Үүний дараа Киргизийн парламент хуулийн төсөл баталж, Киргизийн нутагт уран, торий олборлохыг хориглосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ