Дуучдын хар тамхины хэрэг замхарч ирсэн түүхээс

-Дуучин нэртэй хар тамхичдыг суллаж байгаа нь ямар учиртай вэ-

Өчигдөр хар тамхитай холбоотой асуудал сошиал бүү хэл улсыг шуугиуллаа. Анхан шатны шүүхээр хоёр жилийн хорих ял авсан дуучин Б.Амархүүг нийслэлийн давж заалдах шатны шүүх даалтад гаргаж, хэргийг нь прокурорт буцаасан.

Б.Амархүү нь өнгөрсөн есдүгээр сард хар тамхи хэрэглэсэн бас хадгалсан нь тогтоогдсоны улмаас ийн хорих ял авсан юм. Гэтэл Б.Амархүүгийн шуугиант энэ явдлаас сургамж авах хүн алга бололтой.

Б.Амархүүтэй нэг тогооноос хоолоо олж иддэг “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ мөс хэрэглэж байгаад уржигдар саатуулагдсныг хилээр гарахыг нь хориглоод, суллах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргав. Түүнийг Баянгол дүүргийн нутагт мөс хэрэглэн мансуурсан байхдаа саатуулагдсан аж.

Уг нь прокурор түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан ч ийнхүү суллаж орхисон нь асар их хэл ам дагуулж байна.

Дуучин  Ц.Эрдэнэбаяр өмнө нь 2018 онд хар тамхи хэрэглэж, зургаан сарын хугацаанд саатуулагдаж байсан удаатай нэгэн гэх.

Урлагийнхны хар тамхитай орооцолдсон түүх нэлээд эртнээс улбаатай.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хэдэн жилийн өмнө хар тамхины хэрэгт холбогдож, 10 жилийн ял сонссон ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. Click To Tweet Дуучин Т.Дэлгэрмөрөн ч бас хар тамхины хэрэгт холбогдож байсан ба Б.Амархүүг хоригдож байхад зөвлөгөө өгч байлаа. Click To Tweet

Хар тамхины хэрэгт хип хопынхон “Ice top” хамтлагийн Д.Манлайбаатар, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior тэргүүтнүүд нэр холбогдон шалгагдаж, тэнсэн харгалзах ял тус тус авч байв.

МөнМонголын Хип Хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан. Click To TweetМөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдсон Г.Сарангэрэл хар тамхитай холбоотой хэргээр жил гаруй хугацаатай хоригдоод гарч ирсэн. Гэвч удалгүй өөрийн биед хар тамхи нуун Монголын хилийг давах гэж байгаад дахин баригдсан юм.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт гэгч хэсэг нөхдийн хамт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. Click To Tweet

Өнгөрсөн 2018 онд дуучин Эгшиглэн, Коби нар хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан. Нийслэлийн прокурорын газраас Коби буюу С.Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ял оноосон. Click To Tweet Харин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдож байлаа.

Ингэж л хар тамхи хэрэглэсэн урлагийнхан “цэвэр” үлдсээр ирсэн байна. Хар тамхины хэрэгт хатуухан шийтгэл оноож байя гэж хуулийнхан бүгд л ярьдаг.

2017 оноос хойш улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой  491 гэмт хэрэгт 1022 хүн холбогдон шалгагдсан байна. Зөвхөн энэ оны есөн сарын байдлаар 198 гэмт хэрэгт 335 хүн холбогдон шалгагдсанаас гадаад улсын 12 иргэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэг болон түүнд холбогдогчийн тоо жил бүр өсч, бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүний 909 буюу 88.9 хувийг  35 хүртэл насны өсвөр үеийн хүүхэд залуучууд эзэлж байна. Үүний 58 буюу 5.6 хувь нь насанд хүрээгүй 13-18 насны хүүхэд байгаагийн 34 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байна.

Түүнчлэн төрийн албан хаагч 11, оюутан 135, тодорхой эрхэлсэн ажилгүй 584, гадаадын 14 иргэн байна. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улсад өндөр үзүүлэлт.

Тэгвэл энэ бол зөвхөн Монголын дотоодод болсон хэргийн тоо. Гадаад улсуудад хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан хүний тоо хэдэн арав, зуугаар тоологдоно.

Монголын сайд дарга нар, хуулийн байгууллагын томчуудын хүүхдүүд гадна, дотно хар тамхины хэрэгт орсон тухай яригддаг.

Тухайлахад Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгогдох гээд явж байхад нь хүү нь найзуудтайгаа хар тамхи хэрэглээд цонхоор нь нэг залуу унаж амиа алдсан хэрэг гарч байсан. Ийм нөхдүүдийг яллахаа болих зорилго агуулж байна уу гэж хардах хүн олон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хар тамхитай холбоотой хэргийг  хүн бүрт адил тэгш үйлчилэх хэрэгтэй. Монголын залуу үеийг уруу татаж байгаа урлагын хүмүүст бусад хүмүүсийн нэгэн адил хууль адил  тэгш үйлчилэхгүй бол хар тамхи Монголын залуучуудийн олонх хар тамхинд живэх аюуул нүүрлэж байна

Холбоотой мэдээ