
Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушарафт эх орноосоо урвасан хэргээр цаазын ял оноосон байна.
Первез Мушараф 1999 онд төрийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарсан. 2001-2008 оны хооронд Пакистаны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2007 онд онц байдал зарлан, Дээд шүүхийн гишүүдийг баривчлах тушаал өгч байсан юм.
Түүний энэ үйлдлийг Үндсэн хуулиа зөрчиж, эх орноосоо урвасан хэмээн үзэж тус улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Харин Первез Мушараф бөгөөд 2016 оноос хойш Дубайд эмчилгээ хийлгэн амьдарч байгаа. Шүүхийн энэхүү шийдвэрийг Мушараф давж заалдах эрхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй