Хонконг шиг үймээгүйн төлөө Макаог санхүүгийн төв болгохоо Хятад улс зарлав

-Бээжин Макао хотод зөвхөн казино төдийгүй санхүүгийн компаниуд үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна-

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ долоо хоногт Макао хотод айлчилж, хотыг санхүүгийн шинэ төв болгох төлөвлөгөөгөө зарлав. Энэ тухай албаны хүмүүс, бизнес эрхлэгчид Reuters-т мэдээлжээ. Тэдний үзэж байгаагаар энэ нь хагас жилийн турш хөрш Хонконгыг нь цочроосон засгийн газрын эсрэг жагсаал шиг тэмцлийг эхлүүлээгүйн төлөө Португалийн хуучин колони байсан хотод өгч буй шагнал аж.

Хятадын засгийн газар юаний үнэт цаасны арилжаа хийх хөрөнгийн биржийг Макаод нээж, юаний үнэт цаасны үйл ажиллагаа эрхлэх клирингийн төв байгуулах ажлыг хурдасгахаар төлөвлөж байна. Үүнд Шанхайн хөрөнгийн биржийг хөгжүүлэх ажилд оролцсон улсын банкууд, мэргэжилтнүүд тусална. Макао нь мөн эх газрын Хятадад хамааралтай хөрш арал дээр илүү их газар авах болно.

Боловсрол, эрүүл мэндийн байгууламж барих төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнээс гадна Макао Хятадад төвтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүн болох төлөвтэй байна. Энэ бүхэн нь мөрийтэй тоглоомын бизнесээс ихээхэн хамааралтай хотын эдийн засгийг төрөлжүүлэхэд туслах ёстой ажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ