Тус албан бичигт “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, хохироохыг таслан зогсоох шаардлагатайг тодотгосон юм. Тухайлбал, “Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Засгийн газарт санал хүргүүлж, шийдвэр гаргуулж ажилласан билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана” заалтыг оруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Иймд уг заалтыг тусгуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг танаас хүсье. Хүндэтгэсэн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж” гэсэн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын дарга Ж.Бямбадорж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан албан хүсэлт өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Зөв шүү дээ. Насанд хүрээгүй хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж баясаж цэнгэдэг, түүнийгээ уламжлал, манай заншил гэдэгээ болимоор юм. Хичнээн олон хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа бол. Энэ хуулийг санаачилж байгаа болон цаана нь байгаа улс төрч, бизнесмэн захирал нэртэй уяачдын хэд нь өөрсдийнхөө хүүхдийг энэ уралдаандаа оролцуулдаг бол. Ер нь сайн бодвол гэмт хэрэг шүү дээ. Биеэ авч явж чадахгүй хараа хяналтад байх ёстой хүүхэд насыг нас биенд хүрчихсэн томчууд нь амь насыг нь бүрэн батлан дааж чадахгүй байж энэ наадам гэсэн гоё шоундаа оролцуулна гэдэг чинь гэмт хэрэг. Морь унаж уралдмаар байвал өөрсдөө хоолоо хасаад жингээ бариад, эсвэл жижигхэн биетэй нас биенд хүрчихсэн хүнээр унуулаад баясаж цэнгээч.