Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй “Эрдэнэт үйлдвэр”, Хаан, Хас, Ариг, Голомт зэрэг байгууллагад торгууль тавьж, 600 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

2019-12-17

Аж ахуйн нэгж байгууллагад Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр  заалт хэрэгжиж байна уу үгүй юу гэдгийг шалгах эрх бүхий байгууллага нь Мэргэжлийн хяналтын байгууллага юм.

Тус хуулийн 111.1-д   25  түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна. Хэрэв  ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр ёстой гэж заасан байдаг. Тэгвэл Мэргэжлийн хяналтын газраас дараах аж ахуйн нэгж байгууллагад хуулийн хэрэгжилт хангагдаж байна уу үгүй юу гэдгийг төлөвлөгөөт  хяналт шалгалт хийсэн байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар  Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газраас  хийсэн шалгалтад арилжааны банкнууд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, “Эрдэнэт үйлдвэр” муу үнэлгээ авсан байна.

Тодруулбал, дараах аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаагүй, цаашлаад ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх ёстой төлбөрөө төлөөгүй байна. Click To TweetТиймээс улсын байцаагчийн актаар торгууль тавьж, нөхөн төлүүлэх арга хэмжээ авчээ.

  • Ариг банк
  • Голомт банк
  •  Төрийн банк
  • Хаан банк
  • Хас банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • Улаанбаатар банк
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк
  • Чингис хаан зэрэг банкнуудад улсын ахлах байцаагчийн 35 актаар нийт 371.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, Зөрчлийн хуулийн 10.16 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 5 банканд Зөрчлийн хэрэг үүсгэж  торгууль ногдуулсан байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт мөн адил хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүйн ажлын байрны төлбөр болох 73 сая төгрөгийг улсын ахлах байцаагчийн актаар нөхөн төлбөр ногдуулж, бүрэн барагдуулсан… Click To Tweet

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-т хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэнийг ажиллуулбал зохих оронд тоонд ажиллуулаагүй, зохих төлбөрийг төлөөгүй зөрчилтэй байсан байна. Улсын байцаагчийн актаар 144 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж бүрэн барагдуулжээ. Click To Tweet

Тус үйлдвэрт 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэний ээлжийн амралтын хоногийг дутуу тооцсон зөрчлийг илрүүлж, нөхөн олговрыг олгуулахаар шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ