Мөн амины орон сууц, орон байрны хулгай үйлддэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Уг этгээдүүд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан аж. Тэд урьдчилсан мэдүүлэгтээ бусдын орон байранд 40 удаа нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан гэдгээ хүлээжээ. Тэдний энэ үйлдэлд Цагдаагийн байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Иймд иргэд орон байраа хараа хяналттай байлгах, цонхонд хаалт хийлгэх, хаалгыг давхар сайтар түгжихийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй