Автозам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болголоо

Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар Автозам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрийг хэлэлцэж. улмаар төлөөлөгчдийн 79,17 хувиар дэмжиж цуцаллаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулан тодотголоо.

 Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцаллаа. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг  хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэлээ.

Нийслэл хотод одоогийн байдлаар 650 мянган автомашин бүртгэлтэйгээс өдөрт 300 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, автозамын ачааллыг нэмэгдүүлж, гэр хорооллын тоосонцрыг нэмэгдүүлдэг. Тиймээс автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, баруун, зүүн дөрвөн замын олон чиглэл бүхий гүүрэн гарц барих, гэр хороололд автозам барих, далан засварлах байсан шийдвэрийг Ерөнхий сайдын чиглэл өгсний дагуу ингэж цуцаллаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ