МАН-ын Удирдах Зөвлөл томсгосон тойрог буюу 76 мандаттай 26 тойрог хувилбарыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Аймаг болон дүүрэг нэг тойрог” гэсэн сонгуулийн хувилбарыг  санал болгосон. Энэ нь 2008 оны сонгуулийн хувилбар юм. Ерөнхий сайдын энэ саналыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж, улсыг 76 мандаттай 26 тойрогт хуваах хувилбарыг дэмжжээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Энэ долоо хоногт УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд сонгууль явуулж байсан томсгосон мажоритар тогтолцоо буюу олон мандаттай сонгуулийн тойргийн тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Аймаг, дүүргүүд томсгосон нэг тойрог байна. дотроо хэд хэдэн мандаттай байна” хэмээлээ.

Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө энэүү шийдвэрийг хэлэлцэж саналаа нэгтгэхээр хуралдаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ