Б.Отгонсүх: Улстөржилтөөс болоод иргэд сайхан замаар зорчих боломжгүй болоод байна

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийн тухай асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх “Улаанбаатар хотод нийт 1,100 км үргэлжлэх хатуу хучилттай авто зам бий. Нийслэлийн авто замын төсөвт 40-өөд тэрбум төгрөг бүрддэг. Энэ мөнгөөр 30-40 хувийг нь засах боломжтой. Авто зам ашигласны төлбөрийг нэмсэнээр өдөрт 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замыг ашиглаж болно гэсэн санал байсан. Иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Тэгвэл нэг жилийн настай замыг халъя, баруун болон зүүн 4 замын хоёр түвшинд огтлолцуулдаг болъё гэж бодож энэ саналыг өргөн барьсан.

Сонгууль дөхсөн байна, цэвэр улс төржилт гэж харж байгаа. Хэрвээ өнгөрсөн жил энэ саналыг гаргасан бол хэн ч ингэхгүй байсан байх. Иргэд сайхан замаар зорчих боломжтой байлаа, тэр бүтэхгүй нь гэж хариуцлагатайгаар хэлье.

2020 онд баригдах зам бүрт, ус зайлуулах шугам, зам дагасан ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг хийж чадахгүй нь. Энэ бүгд улстөржилтөөс болоод хийж чадахгүйд хүрлээ” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ