Солонгосоос Монгол руу хийх гүйлгээгээ крипто валютаар хийвэл шимтгэлийн хувь 15-аас 1 болж буурна

Stablecoin-ы старт-апп компани болох Terra Монголын Memechat-тай хамтран Memepay цахим төлбөрийн системийг нэвтрүүлжээ. Terra нь блокчейнд суурилсан төлбөрийн систем.

→ Блокчейн технологи гэж юу вэ?

Нээлтийн үеэр Terra компанийн төлөөлөгч Брайн блокчейн технологийг ийнхүү тайлбарлалаа.

Блокчейнийг Google doc-той адилтган авч үзэе. Найзуудтайгаа хуваалцсан документдаа ямар нэгэн засвар хийвэл тэр нь таны найзуудад,эсрэгээрээ найзууд тань ямар нэгэн өөрчлөлт хийвэл тэр нь танд харагддаг. Энэ шиг блокчейн гэдэг нь олон хүнтэй хуваалцсан мэдээллийн бааз буюу хэн боловч амархан нэвтэрч, дотор нь юу байгааг харах боломжтой.

Одоо үед бид мөнгөн гүйлгээгээ баталгаажуулахын тулд ямар нэгэн санхүүгийн байгууллага, кредит картын байгууллагаар дамжуулан хийдэг. Ийнхүү төлбөр төлөх нь нийт гүйлгээний гурван хувийг суутгуулдаг. Энэ нь эргээд бидний үйлчлүүлдэг төлбөрийн байгууллага, банкинд очдог. Харин Terra блокчейн системийн тусламжтайгаар 0.5 хувь болж буурах боломжтой аж.

→ Stablecoin гэж крипто вальют мөн үү?

Террагийн гол цөм нь stablecoin. Stablecoin нь крипто вальютын нэг төрөл боловч үнийн хэлбэлзлийн хувьд харьцангуй тогтвортой аж. Click To Tweet Террагаар төлбөрийн системээр дамжуулан гүйлгээ хийвэл өчигдөр болоод маргааштай адил үнээр бараа, үйлчилгээ худалдан авах боломжтой юм.

Memepay цахим төлбөрийн системээр такси, кино театр, зоогийн газар зэрэг ахуйн хэрэглээнд криптовалютаар төлбөрөө хийх боломж бүрджээ.

Тэрээр хэлэлцүүлгийн үеэр хөгжингүй орнууд блокчейн технологийг ашигласнаар ямар давуу талтай болох талаар Монголд ойрхон жишээг аван тайлбарлаа.

Жишээ 1:

Гадаад улсад 200 мянган орчим Монголчууд амьдардгаас 40 мянган нь Солонгос улсад ажиллаж амьдардаг. Олсон мөнгөө гэр лүүгээ банкаар явуулахаар 15-20 хувийн шимтгэл авдаг учраас чатан дээр Монгол мөнгөө солилцох хүн байна уу гэцгээдэг. Тэгвэл өөрийнхөө мөнгийг крипто вальют болгосныхоо дараа шилжүүлбэл шимтгэлийн хувь 1-2 хувь хүртэл буурах боломжтой. Жишээлбэл, иргэн А 100 000 воны ажлын хөлс авчихаад гэр лүүгээ 80 000 биш 99 000 вон явуулах боломжтой. Терра блокчейн хаяганд хийгдсэн гүйлгээ бичигдэн үлдэх бөгөөд ямар ч банкны данстайгаа холбох боломжтой.

Жишээ 2:

Нэг килограмм махыг 10 000 төгрөгөөр авахад худалдагч гүйлгээний төлбөрт 1000 төгрөгийг нь дундын дамжуулж байгаа санхүүгийн байгууллагад төлдөг. Санхүүгийн байгууллагын теллер биш, системийн дундын найдвартай технологиор шалгагддаг блокчейн системээр төлснөөр худалдаг ч алдагдалгүй, худалдан авагч ч хямд үнээр мах худалдан авах боломжтой.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ