
ӨМӨЗО-ы Соёлын дурсгал, археологийн судалгааны газрын судлаач, археологичид Долон-Нуур сяниас мянган жилийн өмнөх буюу Ляо улсын үеийн том ордны туурийг илрүүлсэн байна.
Энэхүү эртний ордны туурийг өндөр том шавар шороон суурин дээр байгуулж, ерөнхий талбай нь “凸”гэсэн ханз үсэгний хэлбэртэй гэнэ.
Гол барилгын баруун хойд биед залгаж барьсан жижиг байшинтай. Уг ордны хэрэм ханыг шавар шороогоор барьж, доторхийг нь цагаан шохойгоор шохойдсон ба хэрэм нь 1 метр зузаан ханатай ажээ.
Барилгын шал нь тоосго байсан ба ихэнх хэсэг нь ор мөргүй алга болжээ. Ордны доторх замыг хөх тоосгоор зассан байна. Барилгын хоёр талд үерээс сэргийлэх дэд бүтэц байгаа ба тэр нь хэрэмний суурь борооны усанд дэвтэхээс хамгаалдаг ажээ.
ӨМӨЗО-ы Соёлын дурсгал, археологийн судалгааны газрын дэд дарга Гэ Зиюн “Ляо улсын үеийн хотын буурь нь цөм шар шороон туурь байж, нэлээд бүрэн хэвээр хадгалагдан үлдэж, соёлын агуулгаар дан цулгуй мөртөө археологийн маш их чухал мэдээлэл агуулж байдгаараа чухал ач холбогдолтой юм. Энэ удаад өрнүүлж байгаа археологийн малтлага нь Хятадын умардын Ляо, Алтан, Юань гурван гүрний зуслангийн ордны дүрмийг судлахад чухал ач холбогдолтой бөгөөд Ляо улсын үеийн археологийн томоохон дурсгал болно” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй