
Линдон Жонсоны намтрыг гойд сайн намтар бичдэг гэгддэг Роберт Каро нэгэнтээ“Хүн дээш авирч байхдаа бусдыг өөрт нь хүч өгөхийг ятгахыг оролдож байгаа бол нуух шаардлагатай. Харин хүн нэгэнт хүч чадалтай болчихсон бол нуух хэрэггүй болдог” хэмээжээ.
Энэ үг улсынхаа цаашид яах талаар, засагт их хэмжээний хүч чадалтай болсон Жонсон гэсэн нэртэй өөр нэгэн улс төрчийн талаар бодох үед санаанд буув.
Түүнээр удирдуулсан Консерватив намын үнэмлэхүй ялалт нь 1987 оны Маргарет Татчерийн мандан бадарч байсан үеэс хойшхи парламентад хамгийн олон суудал авсан тохиолдол боллоо. Ингэснээр Жонсоны хувьд ойрын хугацаанд нам дотроо ямар нэгэн шахалт, сорилтонд өртөхөөргүй боллоо. Харин шинэ парламент дахь эрх баригч Консерватив нам буюу Тори-гийн олон шинэ царайнууд намдаа сонгуульд ялалт байгуулна гэж амлалт өгч, амлалтаа ч бүрэн биелүүлсэн Жонсоны өмнө өртэй мэт санагдах биз.
Банкинд их хэмжээний хөрөнгөтэй тэрээр хэсэг хугацаанд юу хүссэнээ хийж болно. Мөн тэрээр хүссэн кабинетээ сонгож болно. Олонхи суудлыг авсан тэрээр Консерватив намыг баруун тийш нь, эсвэл төв үзэл рүү хазайлгаж, эсвэл өөрийн хүсдэг “эх оронч” Тори ч болгож чадна. Аль ч замыг сонгосон, түүний эсрэг сөрөг хүчнийхээс ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахгүй.
Либерал ардчилагчид удирдагчаа алдсан нь гуравдагч намын хувьд гунигт явдлын нэг байлаа. Харин сөрөг хүчин Хөдөлмөрийн намын хувьд 1935 оноос хойшхи хамгийн бага суудал авч, хамгийн том ялагдлаа хүлээгээд буй. Хөдөлмөрийн намынхан Корбины дараахь намынхаа ирээдүйн төлөө хийх зайлшгүй шаардлагатай боловч хэрцгий тэмцлийг өрнүүлж байна.
Сөрөг хүчний намуудын хувьд, Торичууд ирэх дөрөв, таван жилийн хугацаанд олонхийн суудлаа давуу тал болгож, дахин ялалт байгуулах боломжоо ашиглах болно. Наад зах нь Хөдөлмөрийн намын сул тал болох тойргийн хэмжээг тэнцвэржүүлэх хяналтын ажлыг эхлүүлж, Парламентын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Ерөнхий сайдыг дараачийн сонгуулийн товыг сонгох эрхтэй болгох болно.
Бүгд л Борис Жонсон гэж хэн болохыг тодорхой хэмжээнд мэдэх боловч түүнээс юу гарч болох талаар хэн ч ямар ч таамаггүй байна. Тэр нэг талаараа хувиа хичээсэн муу Борис байж болох ч бас нөгөө талдаа намуухан дуугаар ярьж, сайн зөвшилцөлд хүрдэг сайн Борис.
Энэ удаагийн сэргэлт нь буцах боломжгүй нөхцөл байдлаас үүдсэн эсвэл үнэхээр Их Британийн улс төрийн бодлогыг илүү тогтвортой үргэлжлүүлэх эхлэлийг тавьсан гэдгийн аль болохыг хэлэхэд хэцүү. Борист хамгийн их илэрдэг зан ааш бол амбиц. Бидний үзэж байгаагаар тэрээр дараагийн сонгуульд дахин ялалт байгуулахын тулд Торигийн шинэ сонгогчдын эвслийг хүчирхэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Үүний тулд олон арван жилийн туршид Торичуудын хувьд бараг л танихгүй мэт дүр эсгэдэг байсан улсын орхигдсон орон нутгууд руу анхаарлаа хандуулж, асуудлыг нь шийддэг маш өөр төрлийн Консерватив Касгийн газрыг бий болгох шаардлагатай. Даовинг гудамжинд хэлсэн түүний “Бид өөрсдийн намаа өөрчлөх ёстой” гэсэн үг нь сонгуульд ялалт байгуулсан биш ялагдал хүлээсэн намаас л гарах ёстой үг мэт санагдана.
Тэрээр сургууль, эмнэлэг, цэрэг хүчний тоог нэмэгдүүлж сайжруулах,нэмэгдүүлэхээс гадна Англичуудын тоогоогүй орхисон тэдгээр хэсгүүдэд төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх амлалтыг өгсөн. Сонгуулийн өмнөхөн ямар ч төрлийн татварыг нэмэхийг эсэргүүцнэ гэсэн улс төрийн мэдэгдэл хийж байсан тэрээр одоо энэ их бүтээн байгуулалтад шаардагдах мөнгөө хаанаас хэрхэн босгох нь асуултын тэмдэг болоод байна. Түүний амлалтандаа хүрч байгаа эсэхийг шалгахад тун амар. Хэрвээ улсын эмнэлгүүд дэх хэвтэх ор хүрэлцэхгүй, нийтийн тээвэр хангалтгүй хэвээр байвал тэр амлалтандаа хүрээгүйн шинж.
Ерөнхий сайд Борис Жонсон ялалтын дараагаар нэгдүгээр сарын 31 гэхэд Их Британи Европын холбооноос гарна гэсэн амлалтаа хамгийн эхлээд биелүүлэх шаардлагатай. Нөгөө талаар одоо Brexit-ийн хэрэгжилт нь одоо зөвхөн Торичуудынх бөгөөд үр дагаврыг ч гэсэн бүрэн хариуцна гэсэн үг юм. Хэрэв бүх зүйл аймшигтайгаар буруу тийшээ эргэвэл парламентыг, тэр дундаа сөрөг хүчний намуудыг буруутгах эрхгүй болж байгаа юм.
Хэрэв Борисын эмх замбараагүй болгосон үйлдлээс болж улсад хямралын аюул нүүрлэх болвол тэрээр худалдааны чухал түншүүд болон ойрын хөршүүдтэйгээ Их Британи улсын ирээдүйн харилцааны тухай маш нарийн хийгээд төвөгтэй хэлэлцээрт орох нь тодорхой юм. Тэрээр сонгуулийн үеэр ирэх жилийн сүүлч гэхэд чөлөөт худалдааны гэрээний тохиролцоонд хүрээгүй байх юм бол шилжилтийн үеийг сунгахгүй гэж хэлж байв. Харин ахмад Торичуудын хувьд энэ нь амлалтандаа хүрдгүйгээрээ алдартай тэр л хүнээр эргэн хэрэгсэгдэхгүй болно гэж таамаглаж байна.
Brexit-ийн төлөө тэмцэгчид Борисыг хэзээ ч өөрсдийн нэг гэж хүлээж авч байгаагүй бол одоо түүнд өөрийгөө батлах орон зай олдлоо. Парламент дахь олонхийн суудлыг авсан нь түүнд хэт нэгийг талыг баригчдаас зайгаа барих боломжийг бүрдүүлж өглөө. Ингэснээр ЕХ-ноос гарсан ч тус холбоотой ойр дотно харилцаатай хэвээр Хойд , дундад Англи дах автомашины болоод бусад үйлдвэрлэлийн салбарт ажлын байраа хадгалах Brexit-ийн хэлбэр лүү хүрдээ чиглүүлэх боломжтой болсон гэсэн үг юм.
Энэ Засгийн газрын хувьд хурцадмал нөхцөл байдлууд хүлээж байна. Ихэнхийг нь парламент дахь олонхи байдлыг баруун луу хөрвөн гуйвуулах эрх мэдэл болгон ашиглах Торигийн мужийн үзэл сурталчид бүрдүүлнэ. Мөн үүнээс гадна Хөдөлмөрийн намынхан Корбиныг огцорсны дараах амиа хорлох шинжтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэмжээний хангалттай ууртай байвал энэ байдал бүр ч хурдацмал болно.
Харин эгц Торичуудын хувьд тэдний ялалт дахь нэгэн хортой эмний талаар бодох хэмжээний ухаантай байх болно. Тэд дунд болон ахмад настнуудын сонголтоор ялалт байгуулж, харин залуучуудын хувьд илүү хортой болж байна.
“Дэлхийн хаан” болохыг хүссэн хүү титэм өсөх боловч, тэр бүх газар нутагт хаан суудаггүй шиг.. Бүх нийтийг хамарсан хоёр дахь санал асуулгыг дахин явуулахыг шаардаж буй үндсэрхэг үзэлтнүүд болон хэзээ ч тэдэнд энэ боломжийг олгохгүй гэсэн Консерватив намын Ерөнхий сайд хоорондын тэмцэл үүсчээ.
Зарим хямралд орсон Торигийн намын бус хүмүүс аль хэдийн Консерватив намыг дараачийн сонголд ялалт байгуулчихсан мэт ярьж, бичицгээж байна. Миний мэдэх цорын ганц зүйл бол юу ч үүрд үргэлжилддэггүй. Жишээлбэл, Маргарет Татчер 1987 онд болсон самууны дараа гурван жилд юу ч үгүй сүйрсэн, эсвэл Дэвид Камерон 2015 он дахь өөрийн гоц ялалтаас ердөө жилийн дотор шилдэг аравт багтахаа байсан шиг. Ялалт бүр өөрийн уналтын үр жимсээ агуулж байдаг. Хүч чадал ил болдог. Хүч чадлын бас нэгэн хийж чаддаг зүйл бол урам хугалах байдаг. Click To Tweet
Эх сурвалж: guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй