НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн 4 азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-31 хооронд худалдан авалт хийсэн нийт 26 сая 307 мянга 511 баримт хамрагдсан байна. Хэдийгээр супер азтан тодороогүй ч 10 сая төгрөгийн дөрвөн азтан тодорсон байна.

  • 3 орон таарсан, 30 мянга төгрөгийн азтан – 26 мянга 354 иргэн,
  • 4 орон таарсан, 100 мянган төгрөгийн азтан – 2639 иргэн
  • 5 орон таарсан,  нэг сая төгрөгийн азтан – 258 иргэн
  • 6 орон таарсан, 5 сая төгрөгийн азтан – 25 иргэн
  • 7 орон таарсан, 10 сая төгрөгийн азтан – 4 иргэн тус тус азтан болж байна.

Энэ сарын супер сугалааны азтан тодроогүй тул дараагийн сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмаар супер сугалааны хонжворыг олгодог юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ