Монгол улсын Засгийн газрын тогтоол “Рио Тинто”-д том хожил авчирлаа

2019-12-13

Монгол улсын Засгийн газар 2009 оноос хойш батлагдсан Оюу Толгойн уурхайтай холбоотой бүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулсан тогтоолыг баталсан нь дэлхийд томоороо хоёрт жагсдаг уул уурхайн компани “Рио Тинто”-д том хожлыг авчирлаа. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд тухайн  зэс алтны уурхайтай холбоотой бүхий л гэрээг 18 сарын хугацаанд дахин нягтлах болсноос гадна “Рио Тинто”-гийн  хэрэгжүүлж байгаа долоон тэрбум ам.долларын санхүүжилттэй өргөтгөлийн  ажлыг үргэлжлүүлэх боломжтой болжээ.

Гэсэн хэдий ч тус тогтоолд гэрээг сайжруулах, тэр дундаа Оюутолгой дахь Монголын Засгийн  газрын эзэмших хувь хэмжээг эргэн харах зэрэг боломжит хувилбаруудыг судлах, нөөцийн тайлан, байгаль орчин, усны нөлөө, ТЭЗҮ-г дахин шинэчлэх, нарийвчлан тогтоох зэрэг тусгагджээ.

Эх сурвалж:mining.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ