• Nike компани лалын шашинт эмэгтэйчүүдэд зориулсан усны хувцас үйлдвэрлэжээ

    Америкийн спортын хувцасны Nike компани нь лалын шашинт эмэгтэйчүүдэд зориулсан усны хувцас үйлдвэрлэжээ. “Victory Swim” цуглуулга нь 2020 оны 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн бүх брэнд дэлгүүрүүдэд худалдаанд гарах болно гэж тус компанийн хэвлэлийн албанаас иш татан The Sun мэдээлжээ.

    Бүрэн хаалттай усанд орохдоо өмсөх хувцас ба усанд сэлэх зориулалттай хижаб нь хурдан хатдаг хөнгөн даавуугаар хийгдсэн бөгөөд нарнаас хамгаалдаг байна. Тус компаниас шинэ цуглуулга нь “даруухан усан хувцас”-т шинэлэг зүйл авчирсан гэж тэмдэглэжээ.

    “Nike”-ийг Victory Swim цуглуулга нь бүх эмэгтэйчүүдэд спортын баяр баясгаланг мэдрүүлэх боломжийг олгож буй инновацийн хүчийг харуулж байна” гэж захирал Марта Мур нь хэлжээ.

    2017 онд тус компани лалын шашинт эмэгтэйчүүдэд зориулсан спорт хижаб үйлдвэрлэж эхэлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ