“Эрдэнэт үйлдвэр”-ийн хуучин орлогч болон газрын дарга нар оффшороор 8 сая гаруй доллар угаасныг илүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин орлогч болон газрын дарга нар 2006-2018 онуудад оффшор бүсээр дамжуулан мөнгө угааж байсныг илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд Их Британи болон Виржина аралд компани байгуулан, тус компаниараа дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахдаг байжээ.

Шахсан барааныхаа ашиг болох 8 сая гаруй доллараа олон сая болгоод Латви улсаас Эстони болон Литва улсын банкинд хадгалдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэнэ.

Уг мөнгөө Монгол руу оруулж ирэхдээ 2 машин, 4 орон сууц болгон оруулж ирсэн аж. Үлдэгдлийг нь холбогдох банкинд одоо хүртэл хадгалж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд Хонконгод ч хадгаламж нээжээ.

Мөнгө угаасан байж болзошгүй энэхүү хэргийг хуулийнхан илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Хуулийнхан ийнхүү оффшортой холбоотой хэргийг эрчимтэйгээр шалгаж эхэлсэн гэж мэдээлж эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ