Кубын Ерөнхийлөгч: Бид WADA-гийн Оросын эсрэг хийсэн шударга бус хоригийг эсэргүүцэж байна

Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес Оросын спортын талаарх WADA-ийн шийдвэрийн буруутгасан үг хэлжээ. Тус байгууллагын гүйцэтгэх хороо Оросын тамирчдыг олон улсын томоохон тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилийн турш түдгэлзүүлээд буй. Энэ хугацаанд Орос улс мөн олон улсын томоохон тэмцээн зохион байгуулах эрхээ ч алдаад байна.

“Куба нь WADA-гийн Оросын эсрэг хийсэн шударга бус хориг арга хэмжээг эсэргүүцэж байна” гэж Ерөнхийлөгч твиттер хуудсандаа бичжээ. “Спорт, олон улсын олимпийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг улс төрийн бодол, давхар стандартад үндэслэж хийж болохгүй” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ