“Ялгаварлалыг Хариуцлагажуулъя” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардаж жагслаа

“Ялгаварлалыг Хариуцлагажуулъя” нэгдлээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг ёс зүйгүй үйлдэл хийснийхээ төлөө огцрохыг шаардаж, ҮХЦ-ийн байрны гадаа жагслаа.

Д.Одбаяр цэцийн даргаас огцорсон ч гишүүн хэвээр байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр хэмээн үзэж, тэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна. Тус нэгдлээс Д.Одбаярыг БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардсан юм.

Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр БНСУ-д саатуулагдаад торгуулсан. Ингээд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг ҮХЦ хуралдаж, албан тушаалаас нь чөлөөлсөн ч цэцийн гишүүн хэвээр үлдээд буй. Харин Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тохиолдолд УИХ шийдэх ёстой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ