
Ювентус клубын довтлогч Криштиану Роналду Байернийг (2: 0) хожсныхоо дараа хуучин тоглож байсан клуб болох “Реал Мадрид”-тай тоглохыг хүсч байгаагаа хэллээ.
“Реал Мадрид” бол гайхалтай баг. Би тэдэнтэй дараа уулзахыг хүсч байна, гэхдээ 1/8 биш. Би финалд “Реал Мадрид”-тай тоглохыг хүсч байна” гэж Роналду хэлснийг Sky Sport Italia иш татан мэдээлжээ.
34 настай Роналду “Реал Мадрид”-ын төлөө 2009-2018 оны хооронд тоглож байсан. Довтлогч 2018 оны 7-р сард “Ювентус” руу шилжсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй