Доналд Трампын хүүд аргаль агнах тусгай зөвшөөрлийг агнасных нь дараа нөхөн олгожээ

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү Доналд Трамп Жр өөрийн хүүгийн хамт Монгол улсын баруун аймгуудаар аялсан. Тэгвэл ийнхүү аялах үедээ ховор зүйлд тооцогддог аргаль хонийг буудан, ан хийсэн тухай ProPublica сайт мэдээллээ. Хамгийн гол нь яг аргалийг агнах үед тусгай зөвшөөрөл нь гараагүй байсан боловч агнажээ. Дараа нь буюу есдүгээр сарын хоёрны өдөр аймгаас гарч Улаанбаатар луу явсных нь дараа агнах тусгай зөвшөөрөл нь нөхөн гарсан байна.Албаны мэдээллээр тус аймагт аргаль агнахаар олгосон гурван тусгай зөвшөөрлийн нэг нь байсан байна. Click To Tweet

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар аргаль агнах тусгай зөвшөөрөл ил тод бус системээр хянагддаг бөгөөд ихэвчлэн танил холбоо, мөнгө, эсвэл улс төрийн нөлөөнд автдаг аж.

Мөн тус нийтлэлд онцолсон бас нэгэн зүйл нь “Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийн хүү биш байсан бол Монгол улсын Засгийн газрын зүгээс тэгэж хөнгөн хандах уу? гэсэн асуултыг тавьжээ. Click To TweetСент-Луисийн Хуулийн сургуульд эрх зүйн ёс зүйн чиглэлээр мэргэшсэн профессор Катлин Кларк, энэ талаар “Дональд Трамп Жр-ийн хувьд Засгийн газарт ажилладаггүй боловч улс төрийн хувьд нөлөө бүхий хүн. Тийм учраас Монгол улсын удирдагч гэх зэрэг тэдгээр гадаадын албан тушаалтнууд  түүнд ерөнхийлөгчийн гэр бүлд тал засах байдлаар хандсан байна” хэмээжээ.

Дональд Трамп Жр Улаанбаатараас нутаг буцахын өмнө Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай аминчлан уулзсан бөгөөд юуны талаар ярилцсан нь тодорхойгүй хэмээжээ. Click To Tweet Үүнээс гадна Монгол дахь аяллын тав тухыг нь хоёр улс хоёул анхааран ажилласныг мөн онцлов. Монгол улсын хувьд Трампын хүү, ач хүү нарых нь аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын үйлчилгээгээр хангажээ.

Эх сурвалж: ProPublica

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ