“Тime”сэтгүүлийн “Оны хүн”-ээр Шведийн залуу тэмцэгч Грета Тунберг тодорлоо

Алдарт “Тime”сэтгүүл арванхоёрдугаар сарын дугаартаа энэ жилийн хугацаанд хамгийн нөлөө бүхий хувь хүн, бүлэг хүмүүс, санал, санаачилгыг “Оны хүн”-ээр шалгаруулдаг уламжлалтай. 2019 “Оны хүн”-ээр Шведийн 16 настай Грета Тунбергийг тодруулжээ.

Грета Тунберг нь хамгийн залуу байгаль хамгаалах үйлсийн идэвхитэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч нэгэн юм. Тэрээр есдүгээр сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын чуулганы индэр дээрээс дэлхийн улс орнуудын удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй байгааг нь шулуухан шүүмжилж, загнаж байв. Мөн өнгөрсөн долоо хоногт болсон COP25 чуулганаар ч тэнд хуран цугларсан өндөр албан тушаалтнуудыг дахин шүүмжилжээ.

Энэ жилийн  “Оны хүн”-ийг тодруулахаар тус сэтгүүлийн зүгээс дорх хүмүүсийг онцолсноос ийнхүү залуу тэмцэгч маань 2019 оны хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарчээ.
1.Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси
2.АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп
3.БНХАУ-ын удирдагч Ши Жинпин
4.Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн
5.Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг
6.Америкийн хөлбөмбөгч бүсгүй Меган Рапино
7.Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг
8.Д.Трампын импичментийн үйл ажиллагааг эхлүүлсэн ТТГ-ын нууц мэдээлэгч
9.АНУ-ын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани
10.Хонконгийн тэмцэгчид

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ